Реалити шоуны од Ким Кардашианы дүү 20 настай Кендал Женнер ирэх сард Нью Йорк хотноо зохион байгуулагдах “Victory’s secret” шоунд оролцохоор болсон тухай “TMZ” сайт мэдээллээ. Өнгөрсөн оноос тус брэнд Кендалтай гэрээ байгуулахыг хүссэн юм.
Кендал өчигдөр инстаграмаараа дамжуулан өөрийгөө сахиусан тэнгэр болсноо мэдэгджээ. Тэрбээр “Би “Victory’s secret” брэндтэй гэрээ байгуулж, удахгүй болох шоунд оролцохоор тохиролцсон. Миний далавч тийм ч том биш. Гэхдээ сайхан байна” гэжээ. 20 жилийнхээ ойтойгоо золгож буй “Victory’s secret” шоу ирэх сарын 9-нд зохион байгуулагдах юм. Өнгөрөгч амралтын өдөр хамгийн үнэтэй сахиусан тэнгэрүүд болох Адрина Лима, Алессандра Амбросио нарын шоунд өмсөх дотуур хувцсыг олонд танилцуулсан билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна