Монгол улсыг залуучуудын орон гэдэг. Гурван цагийн хэлхээсийн хамгийн оргил тулгын чулуу залуучууд ирээдүй цагийг түүчээлэн улсынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах нь иргэний үүрэг билээ.
Иймд Монголын Хэвлэл мэдээллийн маркетингийн холбоо, мэдээллийн www.deed.mn сайт хамтран Үндэсний “55 ЗАЛУУ УДИРДАГЧ” санал асуулгыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрүүдэд www.deed.mn сайтад зохион байгуулагчид болон нийт иргэдийн зүгээс нэр дэвшүүлэн, онлайнаар санал асуулга авч өрсөлдүүлэн 26-ны 11:00 цагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор зарлана.
Уг санал асуулгад 25-35 нас хүртэлх улс төр, бизнес, нийгмийн салбарт амжилттай ажиллаж, өөрийн хувь нэмрийг оруулж буй Монгол улсын иргэнийг онлайнаар шууд нэр дэвшүүлэх юм. Мөн нэр дэвшүүлэхдээ зохион байгуулагчдаас гаргасан бүртгүүлэх зааврын дагуу deed_mn@yahoo.com хаягаар болон 8080-0202 утсаар холбогдож санал, хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Монгол улсын нийгэм, улс төр, бизнесийн салбарын шилдэг залуу удирдагчдыг олон нийтийн санал асуулгад үндэслэн тодруулж, олон нийтэд суртачилан таниулан цаашид илүү эрч хүчтэй, амжилттай ажиллах урам зоригийг залуучуудад өгөх зорилготой энэхүү санал асуулгад та бүхэн идэвхитэй оролцоно уу.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна