ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Гэхдээ АТГ-аас энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин МАХН-ынхан улстөрийн захиалгатай хэрэг, хэлмэгдүүлэлт сайд Ш.Шийлэгдамбаар үргэлжилж байна гэж өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас сэжигтнээр татан саатуулсан байна. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагч Г.Шийлэгдамбыг цагдан хорих болсон үндэслэлээ прокурорт танилцуулжээ. Прокурор шүүхэд танилцуулсанаар шүүх захирамж гаргаснаар цагдан хорьсон аж. Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх юм байна.
Ийнхүү ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болжээ. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгах аж.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна