У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй. Мөн “Ромео Жульетта”-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж байхгүй билээ. Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан.
Мөн 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Тэгвэл өдгөө 19 жилийн дараа, арваннэгдүгээр сард Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилж, шинэ зууны үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах гэж байгаа юм. Орчин цагийн Жульеттын дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээхээр сонсогдсон билээ.
Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр тоглож олны хүртээл болгоно. Цоо шинэ тавилтаар дахин амилж буй “Ромео Жульетта” бүтээлийн тайз, хувцас хэрэглэл шинэлэг, өвөрмөц шийдэлтэй байх бөгөөд дахин давтагдашгүй үнэ цэнэтэй, драмын урлагийн хөгжилд онцлох бүтээл болж байгаа нь дамжиггүй ээ. Ингээд Ромеогийн хайрт Жульеттын сүүлийн үеийн фотогоос сонирхуулж байна. Дашрамд дуулгахад, “Ромео Жульетта” жүжгийн нээлт 11-р сарын 12-нд болно.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна