1970-аад оны сүүлээр бидний урд хөрш болох Хятад улсын засгийн газраас айл өрх бүр нэг л хүүхэдтэй болох хуулийг батласан билээ. Хүн амын өсөлтийг удаашруулж тэнцвэртэй байдалд байлгахыг зорьсон ч, одоог хүртэл тус улсын хүн ам 1.3 тэрбумд хүрч дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.
Хятад улсаас хосууд ганц л хүүхэд төрүүлэх хуулиа болиулсан талаар өчигдөр дэлхий нийтэд зарлаж, тус улсын иргэд хоёр хүртэлх хүүхэд төрүүлж болно гэжээ. Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь Хятадын хүн амын 30 хувь нь 50-аас дээш насныхан бөгөөд ажиллах залуу боловсон хүчин хомсдож байгаа гэнэ.

Түүнчлэн “Синхуа” агентлагаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн Хөгжлийн судалгааны сангийн дээрх саналд энэ оноос эхлэн Хятадын зарим мужуудаар хоёр хүүхэд бодлогыг мөрдөж, 2015 он гэхэд Хятад даяар уг бодлогыг баримтлан 2020 он гэхэд хүүхдийн тоонд ямар нэгэн хязгаарлалт тогтоох явдлыг эцэс болгох хэрэгтэй хэмээн дурьджээ.

Та энэ шийдвэрийг зөв гэж бодож байна уу?



Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна