Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарлалаа. Энэ бол “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам” юм. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохино байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж.
Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товоо зарлалаа.
Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийхээр бэлтгэл ажлаа базаагаад эхэлжээ.
Тэмцээнд Монгол, Тува, ӨМӨЗО, Буриад, Халимаг улсын шилдэг боксчид AIBA дүрмийн дагуу 1975-1996 оны хооронд төрсөн 19-40 насны оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт 4 тамирчин оролцох юм байна.
Тэмцээний шагналын сан Азийн боксын тэмцээн дундаа хамгийн өндөр буюу шилжин явах 750 кратын Алтан цомтой бөгөөд жин тус бүрд нэгдүгээр байр, алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх нь ээ.
Тэгвэл энэхүү тэмцээнд шилдгүүдээ илгээхээр тэд хэдийнээ бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Тухайлбал, Тува Улсын Ерөнхийлөгч өөрийн нэрэмжит тэмцээнийг энэхүү тэмцээний урьтал болгон 4 жинд зохион байгуулсан тухайгаа мэдээлсэн юм.
Ийнхүү тун удахгүй Монгол туургатны боксын анхдугаар наадам Улаанбаатарт болох нь ээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна