МАХН-ын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар оролцож, тодорхой мэдэгдэл хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчлаад буй. Үүнтэй холбоотойгоор намын байр сууриа илэрхийлэхээр болсныг тус намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян онцоллоо.
Тэрээр “Г.Шийлэгдамба гишүүнийг баривчлагдсан гэдгийг сонсоод хаана, ямар үндэслэлээр баривчилсаныг тодруулахаар АТГ-т Шадар сайд Ц.Оюунбаатар, УИх-ын гишүүн З.Баянсэлэнгэ бид очсон. Тэрнээс ямар нэг байдлаар мөрдөн байцаалтад саад учруулах зорилгогүй агуулаагүй. Шөнө 12-02 цаг хүртэл АТГ-т очиход “Тийм хүн байхгүй. 461-д очсон, баригдаагүй гэх мэт янз бүрийн мэдээлэл өгч байсан. Бид 461-д очсон. Түүнийг 04:00 цагт 461 дээр авчирсан. Шөнийн 00:00 цагаас хойш 4 цагийн турш хаана юу хийлгэснийг мэдэхгүй байна. Ажлын бус цагаар, шүүхийн тогтоолгүйгээр барьж хорьсон байна.
Шийлэгдамба авлига авдаг хүн биш хариуцлагатайгаар хэлье. АТГ гоё кино зохиол шиг ажилладаг байхгүй юу. Ялангуяа МАХН шиг шоовдорлуулж, хуулийн байгууллагаар байнга шалгаж байдаг. Бид намынхаа хүнд, Шийлэгдамбадаа итгэнэ.
Улс төрийн балиар үйлдэл, АТГ-ын муу муухай зүйлд итгэхгүй. Өнөөдрөөс тодорхой өмгөөлөгч нартай гэрээ хийж байна. АТГ-ын эсрэг явдаг өмгөөлөгч алга болжээ. Тэд айж байна. хорьдог шалгадаг болж. МАХН-аас тодорхой ажил эрхэлж байгаа хүмүүсийг өдөрт нэг удаа дууддаг. АТГ-ын 30, 40 цагдаа байж байхад авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдаж байна гэсэн кино зохиолоо больчих оо” гэв.
Түүнчлэн МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Монгол оронд өнөөдөр юу аюул тавьж байна вэ гэхээр нийтийг хамарсан мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах чагнах ажиллагаа ердийн үзэгдэл болсон байна. 1937 оны аймшигт хэлмэгдүүлэлтийг бид түгшүүртэйгээр ярьдаг. Тэр хэлмэгдүүлэлтийг давтахгүй байх юм сан гэдэг. Гэтэл монгол түмнийхээ төлөө, шударга үнэнээр дуугарсан улстөрчдийг нийтийг хамарсан байдлаар хамруулж байгаа нь харамсалтай. Шүүх, цагдаа, прокурор, АТГ Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг, бодлогын арга хэрэгсэл болж хувирсан нь аймшигтай. Бас гутамшигтай. Өнөөдөр монголчууд айдас дунд амьдарч байна” гэлээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна