“Оёдолчин” хочтой Баярцэнгэл


Дуучин П.Баярцэнгэл ёодол гэх Швейцарийн язгуур урлагийг Монголд нутагшуулж уран бүэтэлээ туурвисаар яваа юм. Мөн тэрбээр монголын уран бүтээлчдээс анх удаа  Швейцарьт болсон олон улсын ёодлын урлагийн томоохон хэмжээний фестивальд урилгаар оролцон чамгүй магтуулсан юм.

 

Түүнийг анх энэ урсгалаар уран бүтээлээ хийх эхлэхэд нь зарим нэг нь ёодолыг оёдол хэмээн андуу сонсож оёдолчин хэмээн дуудаж байсан гэсэн шүү. Бид энэ удаад түүнийг нэгэн арга хэмжээнд ая дуугаа өргөж байхад нь гэрэл зургийн дурандаа буулгасан юм.