Рок поп урлагтай 23 жил амьдралаа хоблон уран бүтээлээрээ буцалж, шатаж яваа хөгжмийн зохиолч Н.Халиун анхны бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа юм. тэрээр өчигдөр тоглолтынхоо хүрээнд хэвлэлийн бага хурал хийн үүцээ задаллаа. Тэрээр тоглолтынхоо урьтал болон “Хайр хөглөх дуу” нэртэй шинэхэн клипээ үзэгчиддээ дэлгэсэн юм.
Хөгжмийн зохиолчийн шинэхэн бүтээлийг “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Ц.Чулуунбат нарын рок попын шилдэг эрэгтэй дуучид анх удаа хамтран дуулжээ. Харин дууны гитарын гоцлолыг монголын шинэ үеийн шилдэг хөгжимчдийн нэг, гитарчин Ц.Алтангэрэл тоглосон бол клипийг “SKIN” энтертайнментийнхэн хийж гүйцэтгэн үзэгч, сонсогчдын хүртээл болгож байна.
Тэгвэл тун удахгүй буюу энэ сарын 13, 14-нд хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиуны уран бүтээлийн үдэш, “Халиуны ертөнц” “Greatets Hits Live” тоглолтыг “UB Palace”-д концертын их танхимд үзэж болох нь ээ. Гэхдээ түүний нэг онцлог бол стильдээ үнэнч бөгөөд “халзан” гоёлоо хэзээд гээгээгүй яваа юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ