Сонгодог урлагт ойр хатагтай


Урлагийн төрөл бүрийн арга хэмжээ, тоглолтыг дэмжин ажилладаг “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяаг энэ удаад ОХУ-ын алдарт төгөлдөр хуурч Эльмар Гасановын өнгөрсөн баасан гарагт “Соrporate” зочид буудлын цоо шинэхэн концертын танхимд хийсэн тоглолтыг үзэж тухалсан юм. Сонгодог урлагт ойр хатагтайн хувьд чамгүй хөрөнгө оруулалтыг хийн олон балет, дуурийн хувцсыг шинэчлэн дахин тайзнаа амилахад нь тус болсон билээ. Тэрээр энэ удаад их л энгийн гоёлыг сонгожээ.