Монголын нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа Хөвсгөл нутгийн дуучин залуу Д.Найдандоржын анхны бие даасан тоглолт өчигдөр монгол бөхийн өргөөнөө боллоо.
Тэрбээр "Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Эхийн сэтгэл", "Алтанхан говь минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг олон сайхан уран бүтээлээрээ дуунд дуртай ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа авъяаслаг хөдөлмөрч, залуу билээ. Тиймдээ ч түүний тоглолт ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийг уяраан өгүүлсэн болохоор бөхийн өргөөний сандал хүрэлцэхгүй, дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн их алга ташилтын амттай, үзэгч түмнээ уяраасан сайхан тоглолт болж чадлаа.
Тоглолтонд, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Ө.Уянга, Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр, Б.Болд Э.Чулуучимэг, Х.Мөнгөнцэцэг, Б.Хандмаа, Зоригт нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөсөн юм.
Хурдан морь унаж байсан бага балчир наснаасаа хүсэж, мөрөөдөж явсан дуучин хэмээх мэргэжлийг эзэмшээд, уйгагүй их хичээл зүтгэл, хүн чанарынхаа үр шимийг хүртэж, ээждээ дуу дуулж өгөн, бие даасан тоглолтоо толилуулан, дуунд дуртай ард түмнээ цэнгүүлэн, уярааж яваа түүний цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсье.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна