Найруулагч Урнаа

Admin
Өчигдөр 11 цаг 14 минут

Гавьяат жүжигчин Уранчимэг нэг хэсэг рок, попынхныг ажилгүй болгох нь шахуу дуулж тайз, дэлгэцийн уран бүтээлээ хослуулан туурвин ёстой л залуу нас, авьяас билгээ гайхуулан ассан. Өдгөө ч тэрээр УДЭТ-аас өрх тусгаарлан нөхрийнхөө “Хувьсал” продакшнд хүчин зүтгэж үзэгчдийг байлдан дагуулсан хэд хэдэн киног найруулан өлгийдөн авсан. Тэрээр өдгөө ч дэлгэцийн урлагт найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй “Атганд үлдсэн эрдэнэ” киногоо үзэгчдэд толилуулахаар зэхээд байгаа гэсэн шүү.