Урт үсээ санагалзсан С.Батцэцэг гавъяатын эрс өөрчлөлт


Лондонгийн олимпийн хүрэл медальт, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, МУГТ С.Батцэцэг эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж яваа гайхам авъяастай бүсгүй. Түүний гаргасан амжилт Монгол улсад төдийгүй дэлхийд гайхагдаж, өнөөдрийн байдлаар дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. 

Тэрээр саяхан өөрийн цахим хуудсандаа урт үсээ санаж байна хэмээн урьд үеийнхээ зургийг нийтэлж байсан. Тэгвэл тамирчин бүсгүй маань мэргэжлийн студид уран сайханы зураг авахуулсан бололтой. Харин түүний эл зургууд дэмжигчдийнх нь нүдийг орой дээр гаргах шахсан гэнэ шүү. Харин зарим нэг нь түүний эгэл даруухан хирнээ эрэгтэйлэг, тамирчин төрхөнд хэт дассаных болоод тэр үү энэ зурганд нь дурамчхан хандсан гэнэ.