Жүжигчин Р.Анхням “China Film Group”-ийн бүтээл Францын нэрт найруулагч Жан-Жак Анногийн найруулсан "Чонон сүлд" кинонд гол дүр бүтээсэн юм. Уг бүтээл Оскарт нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан ч тодорхой шалтгаануудын улмаас больсон байна. Тодруулбал, Оскарын зохион байгуулагчид Хятадын Кино хороонд энэ сарын 5-нд “Оскарт нэр дэвшсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй” хэмээх хариуг ирүүлжээ. Уг кино тэнцээгүй гол шалтгаан нь тухайн бүтээлийг хийхэд, нэр дэвшүүлсэн улсын иргэд голлох үүрэгтэй байсан ч оролцоогүй байна хэмээн мэдэгджээ.
Уг киноны жүжигчид голдуу Хятад хүмүүс байсан ч бүтээсэн баг нь бараг бүхлээрээ гадаадын иргэдийн оролцоотой юм байна. Үүнд, нэрт найруулагч Жан Жак Анно болон түүний багийн оржээ. Тиймээс Хятадын өмнөөс Оскарт нэр дэвших боломжгүй болсон байна.
Гэхдээ “Чонон сүлд” кино дэлхий дахинд нээлтээ хийсээр байгаа бөгөөд хамгийн сүүлд кино багийнхан Туркийн үзэгчидтэй уран бүтээлээрээ уулзсан бөгөөд жүжигчин Р.Анхням энэхүү ёслолд үндэсний дээлээрээ гоёчн оролцсон юм.
Жүжигчин Р.Анхнямын “Чонон сүлд” киноны Монгол дахь нээлтэд оролцсон зураг эргэн хамтдаа тольдоё.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна