Анх “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог танихгүй хүн гэж үгүй. Урлагийн тайзаа орхин зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл дууч бүсгүй хэсэг хугацаанд л уран бүтээлээсээ хөндийрч, завсарласан нь үнэн. Харин нөхөр маань намайг “Эмэгтэй хүн цэцэглэж, дэлбээлэхийн тулд дуртай ажлаа хийх ёстой. Тиймээс миний хайр дуртай ажлаа хийгээрэй” хэмээн ихэд дэмжсэн учраас уран бүтээлдээ эргэж орлоо. Уран бүтээлийнхээ хажуугаар эмэгтэйчүүдэд зориулсан “Wellness Center” нээхээр ажиллаж байна” хэмээн ярьжээ. Хоёр хөөрхөн гүнжийн ээж болсон тэрбээр кесарова хагалгаагаар амаржсан гэнэ.
Том охиныг нь Хатангоо гэдэг. Харин гэрийнхэн нь Бүжин гэж өхөөрдөн дууддаг байна. Бага охиныг нь Аригун-Бэхи гэдэг нэрийг хайрласан. Аригун-Бэхи гэдэг нь ариухан гүнж гэсэн утгатай гэнэ шүү. Бүл нэмж хувийн бизнес, уран бүтээлийн ажил гээд тун чиг завгүй яваа Ану “Охидууд минь ойрхон төрсөн. Ярих амархан ч амьдрал дээр эх хүний үүрэг тийм ч амар биш ээ. Үр хүүхдийн бүх зүйл ээжүүдтэй нь нягт холбоотой ойрхон төрсөн ээжүүд бүүр хүндэлж хайрламаар өөрийгөө гэж завгүй болдог юм байна лээ. Гэхдээ өөрийгөө орхихгүй хувийн зохион байгуулалт сайтай ээжүүд ч олон байдаг” гэж цахим найзууддаа хуваалцан “Миний энгэрийн зүүлтүүд” хэмээн бяцхан гүнжүүдийнхээ зургийг дэлгэлээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна