"90 саяын Гансүх"-ийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн "Бодлын хулгайч" кино AHУ-н Лос-Анжелес хотод анх удаа зохиогдож байгаа “Asian World Film Festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа байна.
Найруулагч Садык Шер Ниязийн санаачлагаар Ази Холливудын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилгоор анх удаа “Asian World Film Festival”-ыг зохион байгуулж байгаа аж.
Уг наадамд Азийн 50 гаруй улсын бүтээл толилуулахаас 23 нь “Алтан бөмбөрцөг”, Эмми”, “Оскар”-ын шагналын гадаад киноны төрөлд нэр дэвших хэлэлцүүлэгт оролцох юм байна.
Дэлхийн Азийн кино фестиваль БНСУ-ын “Ичгүүргүй” киногоор нээлтээ хийж, Тайванийн “Алуурчин” киногоор хаах аж.
Монгол Улсыг төлөөлөл оролцож байгаа "Бодлын Хулгайч" кино энэ сарын 28, 29-нд олон нийтийн хүртээл болох юм байна.
Г.Даша
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна