Эмоци продакшныхан “Их хотын залуус” цувралд нэгджээ


Хошин урлагийн “Эмоци” продакшны уран бүтээлчид тун удахгүй “Боловсрол” суваг телевизээр “Их хотын залуус” цуврал киног толилуулахад бэлэн болжээ. Өнгөрсөн зуны турш зураг авалтаа хийсэн залуус уран бүтээлийн дээжээсээ үзэгчдэдээ гэрэл зургаар хүргэсэн байна.

 

“Их хотын залуус” киноны гол дүрүүдэд “Эмоци”-д жүжигчин Төөтөө, Тэмка, Нарансолонго,  Аруика, Оюунтуул, “Шинэ үе”-ийн жүжигчин Гамбаа нар тогложээ.