Дунд сургуулийн сурагч байхдаа Монголын хүүхдийн ордонд Дамдинхүүгийн Саранхүү багшийн драмын дугуйланд явж, өдгөө алаг нүдэн хэмээн олноо танигдсан жүжигчин бол Д.Ганцэцэг. Тэрбээр “Амьдрал аварсан хайр” хүүхдийн жүжигт хөтлөгч Анууш буюу Э.Гантулгатай хамтран гол дүрд нь тоглож урлагийн их тайзнаа гарах гараагаа эхэлсэн гэдэг.
Арван жилийн дунд сургуулиа төгсөөд 1996 онд СУИС-д МУУГЗ Л.Лхасүрэн багшийн шавь. Сургуулиа төгсөөд удаагүй байхад нь Б.Мөнхдорж найруулагч “Бооцоо” жүжгийн зохиолыг анх уншиж танилцах санал тавьсанаар гол дүрд нь тогложээ. Үүнээс хойш “Суудал” түүхэн жүжиг, “Бурханд илгээх захидал” хэмээх ганц хүний моно драм, “Гамлет”, хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн авьяаслаг эмэгтэй жүжигчдийн нэг.
Өдгөө тэрбээр "Хувьсал" продакшнаар овоглогдож яваа. Ханиа алдаад хоёр хөөрхөн үрээ халамжлан өсгөж яваа ээж хүн.
"Бага хүүгийн минь урлагийн үзлэг амжилттай болж өнгөрлөө.
" Туулайхан " дуугаараа хүү минь
" Хамтлаг дуу "- ны төрөлд 2-т орлоо шүү дээ. Ээж , хүү "Туулайхан" гэнэ дээ..." хэмээн өөрийн найзуудтайгаа энэ өдрийн баярт мэдээгээ хуваалцлаа. Түүний бага хүү нь их адтай гэсээн магадгүй урлагийн хүн болж ч магад. Эрх хөөрхөн туулайнуудад аз жаргал бэлэглэе.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна