20 гаруйхан насны эмэгтэйг зэрэмдэглэсэн гэх Нийслэлийн татварын газрын тасгийн дарга Ш-ийн хэрэг олон нийтийн зэвүүцлийг ихээхэн хүргэж байна. Тэрбээр айлын тагтаар дамжин орж эмэгтэйг хутгаар хэд хэдэн удаа сийчсэн зураг олны өмнө ил болоод байгаа юм. Эмэгтэй өчигдөр хагалгаанд орсон бөгөөд 20 гаруй оёдол тавиулсан гэх.
Харин хэргийг үйлдсэн гэх Ш цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө “харилцан зодоон болсон” гэж мэдүүлж эхэлжээ. Энэ тухай хохирогч эмэгтэй “Харилцан зодолдох ямар ч нөхцөл, боломж байхгүй. Хэргийг үнэн мөнөөр шийдэхэд иймэрхүү худал мэдээлэл болон түүний мэдүүлэг нь нөлөөлөх вий гэхээс эмээж байна. Одоогоор сэтгэлзүйн маш их дарамттай байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломж алга” гэх тайлбар өглөө.
Эх сурвалжийн мэдээлснээр тэд хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байсан гэх. Харин эмэгтэй Ш-ийг эхнэртэйг нь мэдэн салъя гэж хэлсний улмаас уг хэрэг үүдсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна