Тайвань улсын тагнуул гэх З.Пагмажавын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав


УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавын хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар хэргийг дахин шалгах нь зүйтэй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. З.Пагмажавыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр эх орноосоо урвасан хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байдаг. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй юм.