Телевизийн од Ким Кардашьяны найз нөхөд, танилуудын дотор маш олон алдартан байдаг билээ. Тэдэн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл байдаг юм. “Кардашьяны гэр бүл” реалити шоуны од бүсгүй түүнтэй нөхөрлөх нь хэн хүнд олдоод байдаггүй аз завшаан гэж боддог бололтой. Тиймээс л түүний шүтээн өөртэй нь утсаар ярихаас татгалзсанд Ким бачууртлаа уурлаж, бас гомдсон гэнэ шүү. Кардашьян бүсгүй Кэмбрижийн гүнгийн авхайтай танилцаж, найз нөхөд болохыг мөрөөддөг байжээ. Гэтэл Кэйт Миддлтон бүсгүй түүний энэ санаачлагыг ойшоож үзээгүй байна.
Арга ч үгүй биз. Ким бараг өдөр болгон хэд хэдэн удаа гүнгийн авхайн туслахууд руу залгаж, тэднийг дэндүү хашраачихсан аж. “Жорж хүү мэндэлснээс хойш Ким Кэйт бүсгүйн туслахууд руу салахгүй залгаад, жаалхүүг Норт охинтойгоо уулзуулах хүсэлтийг тавих болсон. Тэрбээр хүүхдүүд хамтдаа тоглож байгаа гэрэл зургийг папарацци нар аваасай гэж хүсэж байгаа юм. Гэтэл Кенсингтон ордноос үргэлж татгалзсан хариу өгдөг билээ” хэмээн эх сурвалж ярив. Кэмбрижийн гүнгийн авхай ядаргаатай Кардашьян бүсгүйгээс залхаж орхисон тул түүнийг харахыг ч хүсэхгүй байгаа гэнэ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна