Тайз, дэлгэцийн салбарт хүч түрэн орж ирж буй залуу жүжигчин Б.Одончимэг “Гэгээн Муза 11” наадмаас ССАЖЯ-ны нэрэмжит Шилдэг залуу уран бүтээлчээр “Наташагийн мөрөөдөл” жүжгээр тодорч байсан авъяаслаг бүсгүй. Шагнал хүртсэнийхээ дараа "Нэг хүний жүжиг гэдэг жүжигчин хүнээс асар их чадвар шаарддаг. Тэр дундаа ээж аавынхаа хайранд эрхэлж өссөн танхил бүсгүй ганцаардмал, асрамжийн газар хүмүүжсэн Наташа охины дүрийг гаргах хэцүүхэн байсан" хэмээн залуу жүжигчин бүсгүй ярьж байжээ. Тэрээр өмнө нь “Цасан охин”, “Намрын синдром”, зэрэг киноны туслах дүрүүд “Аз жаргалын шок” кинонд гол дүр бүтээсэн.
Б.Одончимэг ДБЭТ-т ажилладаг өсөх ирээдүйтэй сайн жүжигчин гэж үнэлдэг. Ойрын үед "Том Толгойтын Романс" нэртэй инээдмийн уран сайхны кинонд гол дүр бүтээгээд тун завгүй яваа ба ирэх сарын эхээр нээлтээ хийх юм гэнэ. Жүжигчин бүсгүй нэгэнтээ эмэгтэй хүнийг инээмсэглэл нь гоо сайхан харагдуулдаг гэж үздэг бөгөөд хүнтэй уулзахдаа хамгийн түрүүнд чин сэтгэлээсээ инээмсэглэж сурахыг бүсгүйчүүдэд захиж байсан гэдэг. Тэгвэл угийн сайхан инээмсэглэлтэй бүсгүй маань удахгүй гарах гэж буй киноныхоо зураг авалтынхаа үеэр нэгэн "хөгшин баян" эрийн анхаарлыг ихээр татсан гэнэ. Баян эр бүсгүйн талаар илүү мэдэхийг эрмэлзсэнээ нуугаагүй ба түүний дотно сайхан инээмсэглэл олон эрчүүдийн сэтгэлийг татдаг бололтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна