Төрийн албан хаагч тэр дундаа “хурган дарга” нар ээлж дараалан бүсгүйчүүдийн биед онц ноцтойгоор халдах боллоо. Төв аймгийн Баянчандмань сумын орлогч дарга залуухан бүсгүйг зэрлэгээр тамласан хэрэг олныг цочроогоод удаагүй байтал Нийслэлийн татварын газрын Авто тээврийн тасгийн дарга М.Ш өнгөрсөн шөнө бусдын биед онц хэрцгийгээр халдсан хэрэг гарчээ.
Тодруулбал М.Ш хохирогч бүсгүйн гэрт шөнийн цагаар тагтаар нь дамжин дайрч орсон байна. Улмаар хутга барин алахаар завдсан аймшигт хэрэг гарчээ. Хохирогч бүсгүй хүнд хөнгөн 20 гаруй гэмтэл авч ГССҮТ-д яаралтай хагалгаанд оржээ.
Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд сэжигтэн М.Ш-г эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм.
Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоовол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх ажээ. Гэвч түүний энэ үйлдэл чухам юунаас үүдсэнийг мэдэхгүй ч бүсгүйг зэрэмдэглэсэн байдлыг харсан этгээдүүд арай ч хөнгөн гэмтэл гэж үзэхгүй байх гэцгээж буй юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна