Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх айлын хашаанаас олдсон занданшуулсан шүтээнийг энэ сарын 24-нд төрөлх нутагт нь буюу Архангай аймагт залахаар болоод байна. Үүнээс өмнө энэ сарын 21, 22-нд шүтээнийг Гандантэгчинлэн хийдэд олны өмнө ил гаргаж, сүсэгтэн олон мөргөх аж. Архангай аймагт төрөлх суманд нь шүтээнийг хүргэсний дараа буюу 24, 25-нд залж сүсэгтэн олны өмнө ил гаргах юм байна.
Занданшуулсан шүтээн нь одоогоос 200 орчим жилийн өмнө 1826-1905 оны үед амьдарч байсан "амьд" гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавынх юм байна. Өнөөдрийг хүртэл түүхэнд занданшуулах үйлийг хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увидсаар өөрсдөө зандашсан байдаг гэнэ.
Шавь нар, нутаг хошууныхан нь өвгөн гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Сондномдаржаа хайрханы салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь Аграмба Санжайжав ламтаныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар салхи бороо усанд гандаж элэгдээгүй мөнхрөн оршиж байгаа нь энэ юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна