Оймсонд хавчуулагдан ордонд орж ирсэн гэж байнга адалдаг З.Баянсэлэнгэ сайд болсноос хойш түүний мэдлэг, туршлага сайжирч байгааг Ц.Нямдорж гишүүн нууж, хаалгүй магтах болсон сурагтай.
Үнэндээ гудамжны тэмцэгчээс төрийн сайд болтлоо дэвшсэн азтай бүсгүй ордны олон эмэгтэй дунд Г.Уянгыг эс тооцвол байхгүй. Ажил нь ч, ар гэр нь ч, өнгө ч зүс нь өдрөөс өдөр өөдлөн дэвжсээр байгааг түүнийг улс төрийн хүрээнийхэнд хорон, хатуу үгтэйгээрээ саарал ордонд зартай Ц.Нямдоржид багагүй таалагдаж байгаа гэх. Гэвч нэг гэм нь Н.Энхбаярын халаасанд байгаад л жаахан дурамжхан яваа гэнэ шүү.
Хэрэв З.Баянсэлэнгэ МАН-ынх эсвэл АН-ын гишүүн байсан бол Ц.Нямдорж түүний фэн болох байсныг хэн мэдлээ. Ямар ч байсан эмэгтэй хүний цээжинд эрх хүн эмээлтэй, хазаартай морьтойгоо багтдаг гэдгийг яруу тодоор харуулж буй Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ адилхан гэр хороололд амьдардгийн хувьд 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлийг хэзээ хэрэгжүүлэхийг иргэд хүлээсээр л байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна