Ч.Цэлмүүний “албархуу” гоёл


Дуучин Ч.Цэлмүүн өнгөрсөн амралтын өдөр “Гэгээнтэн” театрт шинэ уран бүтээлийн нээлтэд зочилсон юм. Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглосон түүний энэ үдшийн гоёлыг онцоллоо. Залуу насаараа гоён тайз, дэлгэцнээ өөр өөр стилийг харуулан хувцасладаг тэрээр албархуу гоёлоор гангарчээ. Тэрээр хар хослол, цайвар өнгийн цувтай хослуулан өмсөж, хар хүрээтэй харааны шил зүүсэн түүнийг ажил хэрэгч харагдуулж байлаа.