Дуучин Нарагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр тэрбээр өөрөө баярлахаас илүүтэй ээжийгээ баярлуулахаар зорьсон гэнэ. Тиймдээ ч ээждээ цэцгийн баглаа бэлдсэн нь энэ. Тэрбээр “Энэ хорвоод намайг төрүүлсэн хайртай ээждээ баярын мэнд хүргэе. Аав ээж хоёр минь охиныхоо төлөө бүхнээ зориулж өдий зэрэгт хүргэсэн, охин нь та хоёрынхоо ачийг бүрэн хариулж чадахгүй ч гэсэн зөв явж баярлуулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Хөдөө ажилтай байгаа аавыгаа ирхээр нь баярлуулъя.
Харин ээждээ энэ цэцгийг Бунжаа бид хоёр бэлэглэхээр бэлдээд гэртээ хүлээж байна даа” хэмээсэн. Тэгвэл дуучин бүсгүй “Ээж маань ороод ирлээ, цэцгээ хараад хөөх гээд л баярлаад. Миний ээж сайхан шүү. Төрүүлж өсгөж хайрласан ачийг нь чадахаараа хариулах гэж хичээнэ ээ” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна