Саяхан интернет ухаж байгаад Х ТҮЦ продакшны жүжигчин Онон-н ярилцлага-г олж уншлаа. “Х ТҮЦ бол урлагт хайртай уран бүтээлч залуусын өдлөөд нисэх үүр нь юм” гэж тэр хэлжээ. Монголын хошин урлагын сор болсон ирээдүй болсон олон уран бүтээлчид эндээс төрөн гарчээ. Мөн тэрээр “Бидний өрөөнд 11 МУЗА байна. 3 гавьяат байна. Алтан диск, Алтан тоншуул байна. Тиймээс бид муу бүтээл туурвих эрх үгүй ” гэжээ.
Тэдний хийсэн бүтээлүүдийг эргэн нэг дурсахад хүргэлээ. Алдарт “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Миний хөрш чөтгөр”,”Болсон явдал”, “Сэргээш1,2,3” гээд дандаа л дандаа л тэсрэлт хийсэн бүтээлүүд байх юм. Тэгэхээс тэгэг гэсэн шиг Одоо СТӨ-нд болж байгаа “Дуулиант гэмт хэрэг” тоглолтыг нь үзлээ. Бас л тэд СТӨ-ний тайзан дээр бут авч байна. Ёстой л тэдний хэлдгээр муу бүтээл туурвих эрх үгүй болжээ. Анх уншиж байх үедээ жүжигчин Онон-ын ярилцлага аархуу мэт санагдаж байсан ч чаддаг зүйлээрээ аархах шиг сайхан зүйл хаа байна гэж бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна