Сельфичин бүсгүй


Улсын драмын эрдмийн театрын театр ангийн залуу жүжигчин О.Дөлгөөн сельфидэх тун дуртай нэгэн. Түүний фейсбүүк хуудсанд байх зургуудын ихэнх нь сельфи зураг байдаг юм. Тэрээр саяхан болсон хоёр ч кино нээлтийн арга хэмжээнд кино багийнхантайгаа сельфидэн байсан юм.  Түүний торомгор алаг нүд, үзэсгэлэнт төрх нь сельфид тун ч онцгой гардаг. Тэр ч утгаараа залуус түүний  сельфинд харамгүй “лайк” дардаг юм билээ.