Дуучин Тэйлор Свифт нэр алдартай, баян чинээлэг дуучин Кэти Перритэй дайсагналцах болжээ. Энэ тухай Тэйлор Америкийн эрчүүдэд зориулсан GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлэв. Сэтгүүлч ярилцлагын үеэр Тэйлор Свифтын Bad Blood буюу “Дайсагналцал” дуунд Кэти Перригийн тухай өгүүлж байгаа эсэхийг мэдэхийг хүссэн байна. Тэйлор тодорхой хариу өгөөгүй ч үүнийг үгүйсгээгүй гэнэ. Тэйлор Свифтын Red гэдэг нэртэй аялан тоглолтын үеэр Кэти Перри түүний хэд хэдэн бүжигчдийг урвуулахыг оролдсоноор аялан тоглолтыг нь баллах дөхсөн билээ. Ийнхүү тэдний маргаан, үл ойлголцлын эх тавигдсан юм. Свифт нэгэн ярилцлагадаа “Тэр их муухай зүйл хийсэн. Яг тэр мөчид би бид нар жинхэнэ дайснууд юм гэдгийг ойлгосон. Нэг муу залууг булаацалдаагүй юм шүү. Тэр миний аялан тоглолтыг баллах шахсан юм шүү дээ” гэж хэлжээ. Маргааш өдөр нь Перри бүсгүй твиттер дэх хуудсаараа Свифтэд хариуг нь өгсөн байдаг.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна