“Maroon 5” хамтлагийн ахлагч, дуучин Адам Леван өнгөрсөн оны долоодугаар сард найз бүсгүй “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр Бехати Принслотой хуримаа хийсэн билээ. Хуримын ёслолын зураг өнөөг хүртэл нууц хэвээр байна. Тэгвэл дуучин эр хуримаа хийсэн ч олон нийтийн шахалтаар фэн охинтой хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хоёр долоо хоногийн өмнө “Youtube.com” сайтад Адамыг гэрлэсэн гэдгийг сонсоод уйлж буй охины бичлэг нийтлэгдсэн билээ. Бичлэгт “Maroon 5” хамтлагийн “Sugar” дуу явахад охин “Би Адамтай гэрлэнэ” гэж хэлжээ. Охиныг ийнхүү хэлэхэд ээж нь “Энэ залуу гэрлэчихсэн. Чи мэдээгүй юм уу” гэсэн байна. Охин ээжийнхээ яриаг сонсоод маш чангаар уйлж буйгаар бичлэгт гарчээ. Эмила охины бичлэгийг 14 өдөрт таван сая хүн үзжээ.
Тус бичлэгийн дараа олон нийт дуучныг бяцхан охины зүрхийг шархлуулсан хэмээн буруутгаж, уучлалт гуйхыг шаардсан байна. Адам өчигдөр “ELLEN” шоунд оролцох үеэрээ фэн охиндоо ягаан өнгийн сарнай бэлэглэж, гэрлэх санал тавьжээ. Тэрбээр “Эхнэр минь энэ бичлэгийг үзээд их шаналсан. Тиймээс л өөр бүсгүйд гэрлэх санал тавихыг минь зөвшөөрсөн. Би эхнэртээ болон Эмилад анхаарал тавих болно” гэж хэлжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна