Ард түмний бахархал төдийгүй тив дэлхийд нэр алдраа дуурсгаж Монгол Улсынхаа Төрийн Далбааг харь улсын тэнгэрт мандуулж яваа тамирчидын нэг бол Мэргэжилын боксын тамирчин Нямбаярын Төгсцогт билээ. Тэрээр АНУ-д мэргэжлийн боксын тулаанд хүч үзэн тулалдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3 удаагийн мэргэжлийн тулаанд оролцож гурвууланд нь өрсөлдөгчөө нокаутанд оруулж хүнд цохилтоор ялалт байгуулаад байна.
Өнгөрсөн 9 сарын 22ны өдөр “Холливүүд фокс” тв-ээр түүний тулааныг дамжуулах ёстой байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлогджээ. Хоёр өдрийн өмнө буюу 10 сарын 14-ны өдөр Мексикын алдарт тамирчин Рикардо фроанатай тулалдахаар товлогдоод байсан ч Мексикын тамирчин Төгсөөгийн нокаутанд орохоос айсан уу тулаанд мөн л тодорхойгүй шалтгаанаар ирээгүй ба уг тулааныг ESPN тв-ээр шууд дамжуулах ёстой байсан гэнэ.
Рикардо фроана нь мэргэжлийн боксын рингэнд 13 удаа тулалдахдаа 11 удаа ялж 2 удаа ялагдаж байжээ.
Харийн оронд Монгол тамирчин Н. Төгсцогтын зангарагтай нокаут хүнд цохилт гэж юу болохыг ээлж дараагаар нь мэдрүүлээд байгаа бөгөөд, нилээдгүй нэр хүндтэй шилдэг тамирчид түүнээс эмээж зүрх нь мохож эхлээд байгаа сурагтай.
“ЛосАнжелес”-ын “Оранже Коунти Ханговер Центр”-т мэргэжилийн боксын тэмцээний хүчтэй өрсөлдөгч Мэргэжлийн рингэнд 27 удаа ялж 7 удаа ялагдал хүлээж байсан тамирчин Марио Гонзалес Төгсцогттой 10 сарын 15 нд тулах байсан боловч тулаан эхэлсэнчгүй.
Учир нь Марио Гонзалес ялагдаж нэр хүндээ алдахаас эмээхдээ сүүлээ хавчсан бололтой тодорхойгүй шалтгаанаар тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Төгсөө маань дэлхийн мэргэжлийн боксын рингэнд гараад удаагүй байгаа боловч ийнхүү өөрийн өрсөлдөгчидынхөө зүрхэнд орж мэргэжлийн боксын рингэнд хүчтэй тамирчин гэдгээ харуулж чадлаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна