2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 460 дуудлага мэдээ, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 340 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Тодруулбал, жолооч-1, явган зорчигч-14, зорчигч-4. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 5. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Сүхбаатар дүүргийн нутаг Нарны зам, Саруул худалдааны төвийн арын замд Т.Voltz маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 25 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан байна.
Мөн СБД-ийн нутаг Их тойруугийн гудамж, 100 айлын замд Нийслэлийн зорчигч тэээвриийн нэгтгэл ОНӨААТҮГ ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Д нь Х. Fit маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 27 настай эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн аж.
Түүнчлэн Сэлэнгэ аймаг Сайхан сум Номгон 3-р багийн нутаг Дарханаас Эрдэнэтийн чиглэл явах 31-32 километр замд Т.Приус маркийн автомашины жолооч М нь Х.Сонота маркийн Т жолоотой автомашинтай шүргэлцэж, хоёр машин замын хажуу руу онхолдон Т.Приус маркийн автомашин дотор зорчиж явсан зорчигч 52 настай эмэгтэй Г нас барж, 32 настай эмэгтэй М нарын 5 хүн гэмтжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна