Нэгэн үе Монголын урлагийн салбарт цахиур хагалан гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг өдгөө том эрс болжээ. Камертон, Номин Талст, Guys, Салхи, Сүнс хамтлагууд нэгдэн зохион байгуулсан "Мартагдашгүй" тоглолт амжилттай болж өнгөрсөн билээ.
Номин Талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн "Миний хувьд энэ мөрөөдлийн тоглолт байсан" гэдэг үг зөвхөн түүнд хамаарахгүй гэдгийг тоглолтод ирсэн 3000 гаруй залуус гэрчилсэн юм. Энэ тоглолтыг зохион байгуулж орлогоос нь Т.Дэлгэрмөрөнгийн гэргийн амийг аврахад зориулна гэж мэдэгдэж байсан удаатай.
Гэвч хүндээр өвдсөн бүсгүй тоглолтыг хүлээж дийлсэнгүй, бурхны оронд одсон юм. Гэвч Мартагдашгүй тоглолтын баг хамт олноос Номин Талст хамтлагын дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин ЗөөлөнСийдээ "МАРТАГДАШГҮЙ" тоглолтын орлогын талыг 18-н нас хүртэл нь хадгаламж нээж өгчөө.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна