Та яагаад “1000 төгрөг” аянд нэгдсэн бэ?
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын маань хэмжээнд олон зүйлс сайн сайхнаар өөрчилөгдөн хөгжиж байна. Үүний хажуугаар бас хоцрогдож, хохирч үйлдэж байгаа олон олон асуудалууд байна. Үүний нэг нь энэ Түлэнхийн төвийн тоног төхөөрөмжийн асуудал байх. Олон удаа яригдаж хөндөгдсөн боловч нэг л шийдлээ олж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Үүн дээр “25 дугаар суваг” телевиз ийм сайхан санаачлага гаргаж бусдыг уриалан хэрэгжүүлж байгаад талархаж “1000 төгрөг” аянд нэгдсэн.
Та ер нь янз бүрийн буяны үйлс хийж байгаа харагддаг, танд ямар мэдрэмж төрдөг бэ?
-Миний бодлоор харахад, сонсоход өр зүсэм олон хэцүү асуудлууд байна. Гэхдээ надаас л хол байвал хамаагүй юм шиг байж болохгүй байх. Заавал хэн нэгнийг харах хэрэггүй бид бүгдээрээ дор бүрнээ хамгийн ойр, эргэн тойронд байгаа болохгүй бүтэхгүй байгаа зүйлсээ чадах чинээгээрээ бага багаар өөрчлөөд явахад нэг л мэдэхэд бүх зүйл хамаагүй сайхан болно гэдэгт итгэлтэй байдаг.Миний хувьд хүүхдүүдэд арай илүү гэрэл гэгээтэй итгэл найдвар дүүрэн ирээдүйг бэлэглэх юмсан гэдэг хүсэл эрмэлзэл байдаг. Өөрийнхөө хэмжээнд жижиг үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Санаа маань бол их гэхдээ цаг зав муутай болохоор санаандаа хүрч ажиллаж чадахгүй байна. Нөхөр маань харин спорт, урлаг, уран сайхан руу хандсан олон томоохон, нийтийг хамарсан зүйлс их хийдэг түүгээр нь ч их бахархдаг даа. Их зоригтой эхлүүлж хийж чаддаг. Ер нь ийм цөөхөн Монголчууд бид их хувиа хичээсэн байх нь зохимжгүй юм болов уу гэж боддог.
-“1000 төгрөг” гэж хандиваа нэрлэж 1000 төгрөг цуглуулж байгаа нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?
-Надад энэ санаа их таалагдсан олон хүн хамрагдах боломжтой. Үүнд хамрагдсан хүмүүс энэ буянтай үйлсийн нэг хэсэг нь болсондоо өөрсдөөрөө бахархах болов уу. Мөн Монголчууд бид эвтэй, хүчтэй гэдгээ батлах болов уу.
Та иргэдэд уриалж юу хэлэх вэ?
-За миний 1000 төгрөгөөр л дутав гэж зөндөө хүмүүс өгөөд болчихож байгаа байх гэж битгий бодоорой. Таны л 1000 төгрөг энэ аянд хамгийн хэрэгтэй байх болно. Олон мянган бяцхан үрсийн ирээдүйг та үүгээрээ өөрчилж тэдэнд аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх болно гэдгээ ойлгоорой гэж уриалмаар байна.Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна