Намрын салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд аатай одтой монгол хүн бүрийн цөсийг хөөргөсөн нэгэн уран бүтээл гарсан цагаасаа эхлэн харвасан сум шиг хурдаа аван шуугиулж байгаа билээ. Энэ бол яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг, Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн аялгуу, МУСТА Н.Мөнгөншагайгийн дуулсан “ГАНГАРАА” дуу билээ.
Энэхүү дууг сонссон хэн бүхний хийморь сэргэх адил болдог гэнэ. Дуучин залуу ч хийморьлог сайхан дуугараа гангаран тунчиг догь яваа гэнэ шүү. Тэгвэл дуучин Н.Мөнгөншагай "Гангараа" нэртэй цомгийн баяр болоод "Гангараа" тоглолтынхоо хэвлэлийн хурал энэ сарын 14-ны өдөр 12:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-ний гадна талбайд болжээ.
Тус өдөрлөгийн үеэр улс аймгийн цолтой бөхчүүдийн цугларалт болох бөгөөд эхний ирсэн 100 хүнд "Гангараа" цомгийг бэлэг болгон гардуулсан. Тоглолт Монгол Бөхийн өргөөнд 2015 оны 10 сарын 21нд болно.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна