Хүмүүсийн хайрыг татсан, шуугиулж чаддаг хошин урлагийн продакшин бол яах аргагүй “Шинэ үе”. Тэд өөрсдийн гэсэн өнгө төрхийг бий болгож, манлайлж чадсан. Харин одоо яагаад хүн бүрийн санааг зовоосон, харамсаар явдлууд энэ продакшинаас гараад байна вэ.
Саяхан хэвлэлээр цацагдсан мэдээлэл бол “Шинэ үе”-ийн бүжигчин залуу хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ гэх таагүй мэдээ байв. 20 гаруйхан насандаа хорвоог орхино гэдэг харамсмаар. Залуу бүжигчинг өвчний улмаас таалал төгссөн гэж байсан ч, үнэн хэрэгтээ амиа хорлосон бололтой. Эх сурвалжийн хэлснээр залуу өвчний улмаас нас бараагүй гэнэ. Энэ талаар "Шинэ-Үе" продакшнаас тодруулахад: Энэ залуу "Шинэ-Үе" продакшны албан ёсны бүжигчин бол биш, 2 жилийн өмнө дадлага хийж байсан гэв.
Энэ талаар тус продакшиныхан албан ёсоор мэдээлэл хийх биз ээ. Ямартаа ч авьяастай, чадвартай залуу яагаад амиа хорлох болов гэдэг асуулт болон үлдэж байна. Цахим орчинд олон хүн өөрсдийнхөө үзлээр хандаж янз бүрээр тайлбарлаж байгаа тул албан ёсны үнэн зөв мэдээллийг тунгаан шүүж унших нь зүйтэй.
“Шинэ үе”-ийнхэн гоё, гэхдээ би дахин харамсаар, харуусал дагуулсан явдал энэ продакшинд битгий тохиолдоосой гэж бодож байна. Дахин бүү тохиог!!!
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна