Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байраас гадна “Гран При” шагналыг бахархалтайгаар хүртсэн Монгол Улсын дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар ирэх сард алдарт Большой театрын тайзнаа дуулахаар болжээ. Тэрээр өчигдөр өөрийн фейсбүүк хуудаснаа “Нарлаг сайхан байна. 11-10-нд Их театрын тайзнаа дэлхийн нэрт дуучин Елена Обрацова-гийн дурсгалд зориулсан хvндэтгэлийн концертонд алдартнуудтай 1 тайзан дээр дуулах нь” хэмээн Большой театрын гадаа авахуулсан гэрэл зургаа оруулсан байна.
Сонирхуулахад өдгөө Буриадын Улаан-Үүдийн театрын гоцлол дуучнаар уригдан ажиллаж байгаа тэрээр ирэх арванхоёрдугаар сард эх орондоо бие даасан тоглолтоо толилуулна гэсэн шүү.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна