Ялдам үгтэй уянгын дуугаараа рок попын ертөнцөд хөг нэмж, өөрийн гэсэн өвөрмөц стилиэрээ бусдаас ялгардаг дуучин бол М.Нара. Тачаангуй төрхөөрөө залуусын зүрхийг гижигдэж, нүцгэн зургаараа эрчүүдийг галзууруулах дөхдөг дуучин бүсгүй маань чамгүй сайн ээж гэдгийг ойрын хүмүүс, өөрийнх нь фэйсбүүк хуудаснаас харж болно. Түүний хүү Бунжаа ээжтэйгээ "тун" адилхан.
Ээж болоод удаагүй дуучин Нарагийн хөл хүнд болсон цагаасаа хойш л нөхрөө нууцалсан. Тэгвэл түүний хүүгийн аав “Global world wide” компаний гүйцэтгэх захирлын албыг хашдаг залуу бий. Гал халуун хайраар учирч 3 жилийг хамтдаа өнгөрүүлсэн тэдний хайр Нараг 7 сартай хөл хүнд байх үед дууссан гэдэг.
Үргэлж нүдэндээ гал цогтой, хаана ч явсан инээмсэглэн байдаг дуучин бүсгүй анх удаа хувийн амьдралынхаа талаар “Учиртай урилга” нэвтрүүлэгт нүдэндээ нулимстай үнэнг хэлсэн юм. Тэр дүр эсгэж худлаа яриагүй хэн нэгнийг ч буруутгаагүй зөвхөн хүүгээ сайн хүн болгож өсгөхөө л олон дахин хэлж байсан юм. Удаан хугацаанд тэвчсэний эцэст 7 сартай хөл хүнд байхдаа ганц бие ээжийн амьдралыг сонгосон Нараг жинхэнэ хүчирхэг эмэгтэй гэж хэлмээр санагдсан.
Хүүгээ төрүүлчээд “хүүтэй боллоо” гэсэн мессежийг явуулахад хариу бичээгүй ирээчгүй хүүгийнхээ аавд, төрсөнөөс нь хойш ганцхан удаа ирсэн тэр залууд Нара өдгөө гомдодгүй харин ч баярладаг гэдгээ хэлж байсан юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна