Хамгийн баян хосууд зугаалгандаа 30 саяыг зарцуулжээ


Алдартай хос Бейонсе, Жей-Зи нар энэ жил амралтандаа 30 сая доллар зарцуулжээ. Асар их орлого олдог тэдний хувьд энэ мөнгө юу ч биш гэж "Financial Times" мэдээллээ.

 

Энэ жил Бейонсе нөхрийнхөө хамт Хавайн арлууд, Таиланд, Парис, Флоренцид амарсан. Мөн тэд 2 ч удаа Газрын дундад тэнгис, Карибын далайгаар хамтдаа аялсан билээ.

Мэдээж, дэлхийн хэмжээний одод зөвхөн 5 одтой буудалд бууж, хувийнхаа онгоцоор зорчдогийг дашрамд дуулгая. Тиймээс Жей-Зи эхнэрийнхээ хамт буудалд ганц шөнө хонохдоо 7000- 20000 доллар зарцуулдаг.

 

"Forbes"-н жагсаалтад бичсэнээр тэдний хөрөнгө 770 сая доллар юм байна. Бейонсе, Жей-Зи хоёр тансаг сайхан амрахаас гадна буяны үйлс, ядарч зовсон хүмүүст ч тусалдаг. Тэд өмнө нь Фергюсоны босогчдод хэдэн арван мянган доллар илгээж байжээ.