Монголын поп урлагт 1990-ээд онд хүч түрэн орж ирсэн хөвгүүдийн таван хамтлаг өнгөрсөн бямба гарагт нэгэн тайзнаа чуулж “Мартагдашгүй” тоглолтоо хийн үзэгчидтэй гурван цаг бут авав. Энэ бол “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийнхан юм. Үе үеийн залуусын зүрх сэтгэлийг уран бүтээлээрээ эзэгнэсээр байгаа тэднийг танхим дүүрэн үзэгчид халуухан алга ташилтаараа тэтгэн дуу бүрийг нь даган дуулж, бүжиглэж байсан юм.
“Мартагдашгүй” тоглолтод “Номин талст” хамтлагийнхан оролцоогүй. Тус хамтлагийн ахлагч Д.Батсүх тайзнаа гарч ирэн ирсэн бүх зочдод талархал илэрхийлэн “Манай хамтлагийн гишүүнд уй гашуу тохиолдсон учраас бид энэ удаагийн тоглолтод оролцож амжсангүй. Хүлцэл өчье” хэмээв.
Попын хөвгүүдийн таван хамтлаг нэгдсэн энэхүү тоглолтын бүх орлогийг тэд “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргийн эмчилгээний зардалд хандивлахаар төлөвлөөд байсан ч тэрээр энэ сарын 7-нд хорт хавдрын улмаас бурхан болсон юм. Тиймээс тоглолтын бүх орлогийг хорт хавдартай хүүхдүүдэд зориулан хандивлана гэдгээ тэд тайзнаа дуулгасан юм.
“Мартагдашгүй” тоглолт хэзээ ч мартагдашгүй хөвгүүдийн хамтлагтайг дахин сануулж чадсан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна