“UBS” телевизийн Universe Best Songs наадмаас төрөн гарч олны танил болсон залуу дуучдын нэг бол А.Хишигдалай. Өдгөө рок поп ертөнцөд өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадварлаг дуучин гэдгээ харуулсаар байгаа билээ.
Дуучин бүсгүй маань өнгөрсөн жилээс “Опозит” хамтлагийн А.Гантулгатай хайрын романс үүсгээд байсан. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой төдийгүй хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл шар хэвлэлээр шуугиж байсан. Тэгвэл хосууд салсан бөгөөд А.Гантулга “2014 оны тэргүүн мисс” Ю.Балжидмаатай албан ёсоор үерхэж байгаагаа зарлаж дуучин бүсгүй маань хэсэгтээ л нам гүмхэн байсан.
Тэгвэл А.Хишигдалай шинэхэн амрагтайгаа учирсан тухай шар хэвлэлээр бичигдэх болов. Түүний энэ удаагийн сонголт “Хархорин” захын эзний хүү нэлээдгүй бэл бэнчинтэй Л.Цэгцбаатарыг сонгосон гэнэ шүү. Түүний шинэ амраг Л.Цэгцбаатар нь өмнө топ модель Пүүжээтэй амрагийн холбоотой байсан билээ. Гэвч хосууд таарч тохирохгүй сүр дуулиантайгаар салсан байдаг. Топ хатагтай Пүүжээ нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Цэгц намайг зоддог байсан хэмээн ярьж нэлээдгүй шуугиан тарьж байсан. Тэгвэл Баян айлын хүү Л.Цэгцбаатар энэ удаад залуу дуучин бүсгүйг сонгосон гэнэ шүү.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна