Олныг гайхшруулсан Анжелина Жолигийн ихэр

Admin
11 цаг 28 минутын өмнө

Канадын иргэн 27 настай Вероника Блек (Veronica Black) өсвөр насандаа “царай муутай” гэж шоолуулдаг хүүхэд байжээ. Гэвч тэрээр үргэлж ийм нэр зүүхийг хүсээгүй бололтой. Алдарт жүжигчин Анжелина Жоли шиг болохын тулд бүх чадлаараа хичээсэн бөгөөд онлайн ертөнцөд “Анжелина Жолигийн төөрсөн ихэр” хэмээх хочтой болсон байна.

 

Тэр уруулаа томруулж, хөхөндөө силикон хийлгэх гэх мэт маш олон төрлийн хагалгааны дараа ийм дүр төрхийг олж авчээ.