Үрийн зулай үнэрлэж нам гүм амьдарч буй дуучин Нара цахим ертөнцөт идэвхтэй байдаг. Нарад сүүлийн үед бүсгүйчүүдээс ирж буй нэг асуулт залхаах болжээ. Топдруулбал нярайлаад удаагүй байгаа ээж нар Нарагаас хэрхэн турсан талаар нь, мөн жингээ барихад юу хэрэгтэй байдаг талаар зөвлөөч гэж байнга асууж, шалгаадагт нь залхжээ.
“Уучлаарай, яг үнэндээ ийм төрлийн асуултаас үнэхээр залхаж байна аа!!! Ер нь хүн өөрөө хичээгээд, турахаа хүрвэл мэжиктэй, мэжикгүй л турна. Харин турахгүй амар хялбар арга хайгаад нэг газар сайхан илүүлээд л турахыг хүсвэл турахгүй ээ!!! Мэжик спа ч бай, фитнэс ч бай юу ч бай 80% нь буюу гэртээ очоод ам руугаа юу хийхээс таны тарга турга хамаарна. Тэгээд бас энэ нэг ийм мода явагдаад байгаа юм уу хаашааен, дөнгөж төрсний дараа мөртлөө гоё сайхан харагдлаа гэж хэлүүлдэг, магтуулдаг. Хүн бүрийн бие организм харилцан адилгүй.
Заавал тэнд гоё сайхан байгаатай адилхан болох гэж өнөөдрөө мэдрэхгүй турахын төлөө үхэн хатаж яах гээд байгаа юм. Үр удмыг нь төрүүлж өгчихөөд байхад элдэв тарга турга ярьдаг нөхөртөө ойлгуул, бас өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч тодорхой хугацаа өнгөртөл тайван амарч тэнхрэхээ бодооч ээ, ээжүүд ээ!!!! Төрсөн эмэгтэй гурван жилийн дотор буцаж хэвэндээ ордог гэдгийн байна лээ, битгий тэгээд нийгмийн элдэв рекламанд хошуураад элдэв тураах цай, кофе нтр гээд эрүүл мэндээ золиослооч ээ. Ядаж хүүхдээ нэг нас хүргэчихээд өөртөө тохирсон дасгал, хөдөлгөөнөө хийж эхлэх нь дээр ш дээ” хэмээн шүүмжилжээ. Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна