"Найрсаг Улаанбаатар" уриан дор маш олон арга хэмжээг залуучууддаа зориулан зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг нь Олон улсын дрифтийн тэмцээн юм. Монголд анх удааг болох гэж буй уг уралдаанд олон улсын тамирчид Монголын хүчирхэг дрифчин залуус өрсөлдөж шилдгээ тодруулах юм.
Энэ сарын 11-нд Скай Резорт цаанын баазын төв талбайд хурд хүчээрээ тулалдана. Зуны турш ОХУ, Казакстан улсын 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн D.vision Монголия нэрээр зохион байгуулагдаж байгаа гэдгийг залуус мэдэж буй биз ээ.
Тус тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын санаачилсан "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн Газар, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар хамтран зохион байгуулж байна.
Мөн Drift Works, AWTO SCAN, M77, SpeedSick , Black Team Mongolia клубын хамт олонд баярлаж буйгаа тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс уламжлалаа.
Дашрамд дуулгахад, таx -15000 төгрөг харин машин 25000 төгрөгөөр илүү дэлгэрэнгүй мэдээлллийг 90100014 лавлаарай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна