Ким Кардашьяны дүү ахин шуугиан тарьлаа


Саяхан “Forbes” сэтгүүлд “Хамгийн өндөр орлоготой залуу модель” хэмээн бичигдсэн Ким Кардашьяны дүү Кэндалл Женнер (Kendall Jenner) өдгөө 19 настай билээ. Тэрээр инстаграмын түүхэн дэх хамгийн олон лаякийг нэг л зургаараа цуглуулж шуугиан тарьсан. Тэгвэл энэ удаад хэн ч түүнийг эгч нар шигээ ийм солиотой үйлдэл гаргана гэж бодоогүй биз ээ.

 

Тэрээр Парис хотноо өөрийн найз Gigi Hadid-тайгаа оройн хоол идэхээр явах үедээ зурагчдын нүдэнд өртжээ. Түүний өмссөн хувцас хэтэрхий ил задгай, бараг л нүцгэн шахуу харагдаж байна.