Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар цомгийн баяраараа хоёр айлд гэр бэлэглэжээ


Нийтийн дууны гэр бүлийн залуу уран бүтээлчид болох Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгийг энэ сарын 5-нд “HI-FI CD shop”-ийн гаднах талбайд хийсэн юм.  Тэд хоёр дахь цомгийн өдөрлөгтөө  үеэр хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд шинэ цомог, плакат, гарын бэлэг гардуулсан юм.

 

Мөн залуу уран бүтээлчид маань орцны жүжүүр хийн амьжиргаагаа залгуулдаг Д.Батжаргалын гэр бүлд болон хар багаасаа олон арван зовлон туулсан ч өдгөө орох орон гэргүй яваа 8 сартай бяцхан охиноо элгэндээ тэврэн айлаас айл хээсэн, наашаа гэсэн айлд толгой хоргодон яваа өрх толгойлсон н.Сүглэгмаа хэмээх бүсгүйд мөн өргөө цагаан гэр гардуулан өгчээ.

 

Д.Батжаргалын гэр бүл нь Булган аймгаас нийслэлд шилжин ирж, 13-р хороололд орцны жижүүр, үйлчлэгчийн ажил олж хийсэн байдаг. Тэд 2мх1,5мкв орчинд амьдарч, нөхөр Батжаргал самарт явж, эхнэр нь авчирсан самрыг нь зайруулан 2 охиныхо хамтаар зарж борлуулдаг боловч, орцны үйлчлэгчийн ажлаа хийх шаардлагатай улмаас 8 настай охиноороо  самар заруулдаг байжээ. Булган аймгийн Булган сумын удирдлагуудтай утсаар ярьж, иргэний харьяалалтын шилжилтийг хийлгэх асуудлийг шийдвэрлэн, улмаар СХД-ийн Залуучуудын  холбооны  залуус санаачлан Б.Лхагвадэлгэр охины аав, ээжийг ажилд оруулан, гэр орныг нь барих хашаа олж өгч тус хүргэхээр боллоо.

 

Хэдийгээр залуу дуучдын хувьд бусдад туслах хэмжээний  бэл бэнчин хөрөнгө чинээгээтэй биш гэсэн Монголынхоо хоёр ч гэсэн гэр бүлд туслаж,  2 өрхийн залуу гэр бүлийг “Жаргалтай айл” өрх болгохыг зорьж энэхүү хүмүүнлэгийн үйлсийг ажил хэрэг болгож байгаа гэдгээ дуучин Э.Болд ярьсан юм.

 

Ямартай ч залуу хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бусдадаа  үлгэр дуурайлал болж байгаад нь Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нартаа уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй.