Жүжигчин О.Дөлгөөний нөхрийг фэнүүд нь “доромжлов”


Драмын театрын шинэхэн жүжигчин О.Дөлгөөн олон залуусын зүрхэнд шар ус хуруулдаг тэрээр гэр бүл зохиож үрийн зулай үнэрлээд байгаа билээ. Тэрбээр цахилгаан барааны BSB дэлгүүртэй гэрээгээр ажилладаг бөгөөд ээлжит рекламны зурганд орох гэж байхдаа нөхөртөө анх дурлаж байсан гэдэг. Түүний нөхөр нь BSB дэлгүүрт менежер хийдэг бөгөөд тэд О.Ивээлт-Од хэмээх хөөрхөн хүүтэй билээ. Олны танил хүмүүсийг хэл ам тэднийг тойрдоггүй. Үүний жишгээр хөөрхөн Дөлгөөнийг яаж тойрхов. Түүнд олон хайрын үгтэй захидал мессеж ирдэг нь мэдээж.

Саяхан О.Дөлгөөний нөхөр нь өөрийн зурагт хуудсандаа эхнэрийнхээ утсанд ирсэн мессежийг ихэд ууртай постолсон байна. Хөөрхөн О.Дөлгөөний анх нүдийг нь харан дуралсан хайртай нөхрийг нь жүжигчин бүсгүйн шүтэн бишрэгчид ийнхүү шүүмжилсэн байна.