Мисс Э.Сэлэнгийн “дон” дахин сэдэрлээ


Цагтаа “Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байсан загвар өмсөгч Э.Сэлэнгэ сүүлийн үед “нүцгэлэх дон”-той гэх тодотголыг шар хэвлэлийнхнээс хүртээд байсан.

Түүний хагас болоод бүтэн нүцгэн зураг Монголын төдийгүй гадаадын цахим хуудсуудыг нэг хэсэгтээ л “чимсэн”.  Тэрбээр сүүлд телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа нүцгэлэх болсон шалтгаанаа хуучин найз залуутайгаа холбон тайлбарласан. 

Мөн “алтан уул амласан ч ахиж нүцгэлэхгүй” гэсэн утгатай амлалтыг ярилцлагынхаа дундуур өгч байсан билээ. Гэвч тэрбээр амлалтаа мартаж, дахин хагас нүцгэлсэн маягтай зургаа цахим хуудсаараа тараасан байна.