Гурван бүдүүн жин хаяжээ


Монголын рок поп урлагт нэрээ өөрчилж болдоггүй хэд хэдэн хамтлаг байдаг талаар хүмүүс хошигнон ярьдаг. Тэгвэл тэдний нэг “Гурван бүдүүн” хамтлагийнхан жин хаяжээ. Бүдүүн хэмээн өөрсдийгөө бусдаас тодотгон гарч ирж, уран бүтээлээ туурвиж байсан тэд өнгөрсөн амралтын өдөр “Мисс Монголиа” тэмцээнд ая дуугаа өргөсөн юм. Энэ үеэр үзэгчид тэднийг жин хаяжээ хэмээн өөр хоорондоо ярилцах нь чих дэлссэн юм.